ИДЭШ ТЭЖЭЭЛГҮЙ БОЛСОН ЗЭРЛЭГ АМЬТДАД ТУСАЛЖ БАЙНА


Нийслэлийн Байгаль орчны газраас 2017 онд анх удаа ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавих ажлыг зохион байгуулж байсан бол энэ жил 2 дахь удаагаа тус ажлыг эхлүүллээ. Байгаль хамгаалагчдын ажиглалтаар халиун буга, бор гөрөөсөөс эхлээд туруутан амьтад идэш тэжээлийн хомсдолд орж туйлдсан байгаа нь амьтдын цасан дээр үлдээсэн мөр, унасан үс болон зэрлэгшсэн нохойд бариулж байгаа зэргээс харагдсан байна.

Энэ удаагийн биотехникийн арга хэмжээг зэрлэг амьтдын гүйдэл ихтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Дээндийн амны 2 цэгт 20 боодол өвс тэжээл тавих байдлаар зохион байгууллаа. Уг ажилд ан амьтны мэргэжлийн байгууллага "Агнуур судлалын нийгэмлэг" ТББ, Гачуурт хэсгийн байгаль хамгаалагчид болон иргэд идэвхитэй оролцсон бөгөөд цаашид тус ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 37 минутын өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 1 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 2 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 3 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 3 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 4 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 5 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 6 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 23 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 2025/07/05
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 2025/07/05