ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫГ ХУУЛЬ ЗӨРЧИЖ ЗАРЛАСАН ГЭВ


Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид хуулиас давсан журам шийдвэр гаргаж байгааг мэдэгдэж тус дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.ИТХ-ын дарга Б.Цэрэн нь тус дүүргийн 16 хорооны иргэдийн нийтийн хурлыг хуралдуулахгүй байх тухай өнгөрсөн оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн 01 тоот, хоёрдугаар сарын 8-ны өдрийн 19 тоот, гуравдугаар сарын 14-ний өдрийн 30 тоот албан бичгийг хүргүүлжээ. Харин энэ оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн А/05 тоот тогтоолоор иргэдийн нийтийн анхдугаар хуралдаанд оролцох иргэн нь иргэний үнэмлэх, 2 хувь цээж зураг, оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл зэргийг гаргаснаар хорооны Засаг даргаас мандат авахаар журамласан байна. ИТХ-ын тэргүүлэгчдийн А/06 тогтоолоор хороодын хурлын товыг ийн зарласан нь Үндсэн хуулийн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэж үл болно" гэсэн заалтыг зөрчсөн гэж АН-ын бүлэг үзэж байна.Энэ үеэр дүүргийн АН-ын бүлгийн дарга О.Батхуяг, "Тухайн хорооны иргэдийн нийтийн хурлыг хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасан байдаг. Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан нар дүүргийн 160 мянган иргэний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байгаа А/05, А/06 тоот тогтоолоо цуцлаж, иргэдийн нийтийн хурлыг Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд зохион байгуулахыг шаардаж байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 7 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 8 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 8 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 10 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 10 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 22 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 22 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25