Э.СОДНОМПИЛЖЭЭ “ДЭЛХИЙН ЦОМ”-Д ГУРАВ ДАХИА ТҮРҮҮЛЭВ


Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Ес дэх удаагийн тус тэмцээнд 40 орны 400 орчим тамирчин оролцож буй юм. Тус тэмцээний 97кг-ийн жинд өрсөлдсөн олимпийн наадмын хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ. Тэрбээр 220 кг өргөснөөр, гурав дахь удаагаа "Дэлхийн цом"-д түрүүлж байна.

Манай тамирчны хувьд өнгөрсөн оны гуравдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан пауэрлифтингийн "Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Мөн оны тавдугаар сард Унгар улсын Эгер хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнд гайхалтай амжилт үзүүлж, аваргын алтан медалийн эзэн болсон юм. Энэ жинд Киргизстаны Жаргалбек Оросбаев 200 кг-ыг өргөж мөнгө, нутгийн тамирчин Абдалла Алнакби 185 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 8 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 9 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 9 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 12 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 12 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 23 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25