УЛААНБААТАР ХОТЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУДЫГ ТОДОРХОЙЛНО


НҮБ-ын Ерөнхий ассамблэйн 2015 оны хурлаар дэлхийн улс орнуудын баталсан "Тогтвортой хөгжлийн зорилгууд"-ыг Монгол Улс хүлээн зөвшөөрч 17 зорилгыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ядуурлыг устгах, тэгш бус байдлыг багасгах замаар тогтвортой хөгжилд хүрэх, хүний хөгжлийг хангах зорилгод нэгдсэн юм.

Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхдээ улсын хөгжлийг дэлхийн чиг хандлагатай уялдуулах, нийгэм, эдийн засгийн онцлогоо тусгах, улс орны өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулах бодлогыг урт, дунд хугацаанд авч үзэх шаардлага бий болсны дагуу Монгол Улс "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ыг батлан хэрэгжүүлж байна.

Тогтвортой хөгжлийн зорилгуудын дийлэнх нь нийслэлд шууд хамааралтай тул үндэсний түвшинд дэвшүүлсэн зорилгод хүргэх ажлыг нийслэл манлайлан зохион байгуулах учиртай. Иймд Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг тодорхойлох, хотын хөгжлийн алсын хараатай уялдуулан биелүүлэх бэлтгэлийг хангах ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд 2017 оноос төсөл хэрэгжүүлж, үүнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн зөвлөх багуудыг ажиллуулж байна.

Эдгээр зөвлөх баг, судлаачдаар үнэлгээ судалгаа, нөхцөл байдлын дүн шинжилгээ хийлгэн, бодлого, аргачлал боловсруулах ажлуудыг богино хугацаанд чанартай, үр дүнтэй гүйцэтгүүлэх, салбарын мэдээлэл, судалгаа, бодлогын баримт бичгүүдээр тухай бүрт нь шуурхай хангаж, боловсруулалтын явцад чиглэл өгөх, эцсийн бүтээгдэхүүн хүлээн авах чиглэлээр "Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилгууд"-ыг тодорхойлох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/671 дүгээр захирамжаар байгуулан ажилласан.

Ажлын хэсгийн ээлжит хурлыг хоёрдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж зөвлөх багуудын судалгааны эцсийн тайланг хэлэлцэн Тогтвортой хөгжлийн 2030 оны зорилгуудыг нийслэлээс хангах зорилтот түвшинг тодорхойлох баримт бичгийн төсөл, уг зорилгуудыг хянах шалгуур үзүүлэлтүүд, Улаанбаатар хотын хөгжлийн санхүүжилтийн стратеги, үнэлгээ, судалгааны тайланг хүлээн авлаа.

Ажлын хэсгийн ахлагч, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр ажлын хэсгийн гишүүдэд судалгааны ажлын үр дүнд тодорхойлсон зорилгууд, шалгуур үзүүлэлтүүдийг нийслэлийн дунд хугацааны бодлого, дэд хөтөлбөрүүдтэй уялдуулах, нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч тусган боловсруулах, нийслэлийн удирдлагуудад танилцуулан хэлэлцүүлж, батлуулах бэлтгэл ажлыг хангах чиглэлээр Дэд ажлын хэсгүүдийг ажиллуулах зэрэг үүрэг, чиглэл өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 7 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 8 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 8 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 11 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 11 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 22 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 23 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25