Энэ сарын 19-ний өдрөөс гуравдугаар сарын 19-ний өдрийн 24:00 цаг хүртэл сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл явагдаж байна.
Тус хугацаанд бүртгүүлсэн иргэдэд шалтгалтын бэлтгэл хийх онлайн сургалтыг http://esurgalt.itpd.mn цахим хаягаар явуулах тул бүртгүүлснээс нэг өдрийн дараа уг хаягт зааврын дагуу нэвтэрч орох боломжтой ажээ.
Онлайн сургалтын системд нэвтрэх аргачлал
Эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бэлтгэх онлайн сургалтын системд суралцагчид нь дараах холбогдох нэр ба нууц үгээр нэвтэрч орно.
Холбогдох нэр: 201803+цахим шуудангийн хаяг
Нууц үг: Test#+регистрийн дугаарын тоонууд
Цахим шуудангийн хаяг нь шалгалтын онлайн бүртгэлд бүртгүүлэхдээ өгсөн хаяг юм.
Жишээ нь: Холбогдох нэр: [email protected]
Нууц үг: Test#85072431
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна