ШУА АМЕРИКИЙН МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА


Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Америкийн Монгол судлалын төвийн суурин захирал Тришаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Америкийн Монгол судлалын төв нь 2004 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Тус төв нь Америкийн Монгол судлаач эрдэмтэн судлаачдыг монголд судалгаа хийх, монгол эрдэмтэн судлаачидтай хамтрах боломжийг олгоход зуучлах үйлчилгээ явуулдаг аж. Үүнээс гадна Америк, Монголын судлаачдад тэтгэлэг олгодог бөгөөд ялангуяа соёлын өвийг хамгаалах чиглэлээр түлхүү тэтгэлэгт хамруулдаг байна.

Саяхан оны өмнө 1, оны дараа 1 буюу 2 монгол судлаачид тэтгэлэг олгожээ. Америкийн Монгол судлалын төвийн шугамаар ихэвчлэн хэл, соёл, урлаг, түүхийн чиглэлээр судалгаа хийх судлаачид ирдэг байсан бол сүүлийн жилүүдэд судалгааны сэдэв өргөжиж байгаа юм. Тиймээс гадны монгол судлаачдыг дэмжиж, монгол судлаач нартай хамтарч ажиллах боломж олгоход дэмжиж ажиллахыг хатагтай Триша хүслээ.

Мөн "Шинжлэх ухааны өгүүлэл англи хэл дээр хэрхэн бичих вэ" сургалтыг ШУА болон хүрээлэнгийн залуу судлаач нарын дунд явуулах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Америкийн Монгол судлалын төвийг Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэнтэй хамтарч ажиллах, эдгээр хүрээлэнгийн залуу судлаачдыг дэмжин ажиллахыг хүслээ.

Түүнчлэн цаашдаа Монгол судлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахад Монгол улсын Шинжлэх ухааны академийн үүд хаалга үргэлж нээлттэй байна гэдгээ илэрхийлээд шинжлэх ухааны өгүүлэл бичих сургалт болон бусад асуудлаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж ажиллахаар тохиролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 15 минутын өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 9 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 9 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 9 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 12 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 12 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25