ЕВРОПЫН ОРНУУДАД ОЛОН ХЭЛ УСТАЖ ҮГҮЙ БОЛОХОД ХҮРЭЭД БАЙНА


Европын орнуудад олон хэл устаж үгүй болоход хүрээд байна. Юнескогоос эдгээр хэлнүүдийг танилцуулсан байна. Тус байгууллагын гаргасан жагсаалтанд 640хэл багтсан байна. Гол шалтаан нь хүүхдүүд эдгээр хэлийг гэртээ эх хэл болгон сурахгүй байгаатай холбоотой гэж Юнескогийн тайланд бичжээ. НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёл урлагийн байгууллага эх хэл гэдэг нь хүүхэд гэртээ эцэг эх, өвөө эмээгээсээ сурч байгаа хэлийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Герман улсад л гэхэд Сорби хэл, Австри улсад Бургенланд Хорват хэл, Швейцари улсад Роман хэл устах аюулд ороод байгаа бол Итали, ОХУ-уудад хэлний хамгийн олон төрөл зүйлтэй төдийгүй хамгийн олон аюулд орсон хэл байдаг байна. Эдгээр улсуудад шинэ үеийнхэн төрөн гарах бүрт хэлнүүд нь устсаар байгаа юм. Италийн өмнөд хэсэгт байдаг Сардини арал дээр л гэхэд Галлуриз, Сассариз, Алгериз, Каталан болон Сардин зэрэг хэлнүүд устах аюулд ороод байна. Сардиний Каглиари их сургуулийн хэлний судалгааны төв устаж үгүй болоход хүрээд байгаа хэлнүүдийг залуу үеийнхэн хэр их хэрэглэдгийг судалжээ. Уг судалгаанаас харахад залуучуудын 70орчим хувь нь зөвхөн эмээ, өвөөтэйгөө л эдгээр хэлээр ярьдаг бол 33хувь нь хүүхдүүдтэйгээ орон нутгийн аялгаар ярьдаг гэж хариулсан байна. Одоогийн байдлаар Юнескогийн устаж үгүй болсон дэлхийн хэлний шинэ жагсаалтанд 228 хэл нэмэгдээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 9 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 9 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 9 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 12 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 12 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 23 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25