ОРОН НУТАГТ ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭН ЯАМ АГЕНТЛАГТ АЖИЛЛАХГҮЙ


Төрийн албаны Салбар зөвлөлүүд төрийн захиргааны удирдах болон төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн сонгон шалгаруулалтыг тухайн засаг захиргааны нутаг дэвсгэртээ зохион байгуулдаг. Нээлттэй сонгон шалгаруулалт нь аймаг, орон нутаг дахь сул ажлын байрыг нөхөх зорилготой бөгөөд тухайн нутагтаа амьдардаг, эсвэл тухайн аймаг суманд амьдарч хөдөлмөрлөх иргэдийг ажлын байраар хангах, төрийн албаны шалгалтад хамруулах нь орон нутгийн болоод иргэдийн эрх ашигт нийцэх нь ойлгомжтой юм. Гэтэл сүүлийн үед тухайн аймаг, суманд амьдардаггүй, оршин суух бүртгэлгүй, өөр аймаг, нийслэлийн иргэд шалгалт болох хөдөө орон нутгийг зорьж очин, сонгон шалгаруулалтад орж, тэнцээд, нөөцөд бүртгүүлэх замаар яам, агентлаг, өөр аймаг, сумын төрийн захиргааны байгууллагад томилогдон ажиллаж болох юм шиг ташаа ойлголттой иргэд цөөнгүй байна. Төрийн албаны сонгон шалгаруулалтын зорилго нь нөөц бүрдүүлэх биш юм. Хөдөө орон нутагт зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн яам, агентлагт ажиллах, тухайн ажлын байрны шаардлага, туршлага, мэргэшил, боловсрол, ур чадварын багц шалгуурыг хангахгүйн зэрэгцээ ангилал, зэрэглэлийн хувьд ч өөр байдаг. Иймээс нөөцөд бүртгүүлэхээр нийслэл болон өөр газраас хөдөө орон нутагт очиж байгаа шалгуулагчдыг шалгалтад оруулахгүйг анхааруулъя.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 1 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 10 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 10 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 10 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 13 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 13 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25