НҮБ-Д ДАНСТАЙ АНХНЫ МОНГОЛ ЦАГДАА


Энхийг сахиулсан талаарх "халуун сэдэв"-ээ түр азнаад Цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргалын гэр бүл, ажил албаных нь талаар асууж сонирхсон юм. Тэрээр Улаанбаатарт төрж өссөн ч аав нь Говь-Алтай, ээж нь Завханых учраас Алтай нутгаар овоглодог гэнэ. Аав,ээжээсээ эхлээд дөрвөн үе дамжсан цэргийн гэр бүл. Аав нь Монголын хамгийн анхны сөнөөгч онгоцны штурман, ОХУ-д бэлтгэсэн анхны нисгэгчдийн нэг. Ээж нь Батлан хамгаалах их сургуульд 35 жил ажилласан. Дүү нар цэргийн хүмүүс. Хүү нь ОХУ-д Цэргийн инженерийн академид сурч байгаа гээд үе удмаараа Монголын армид хүчин зүтгэж яваа бахархалт гэр бүл аж. Харин ярилцлагын зочин маань гэр бүлийнхнээсээ ганцаараа цагдаа руу "урвасан" нэгэн. Анх цэргийн хүн байсан ч цагдаагийн албаны томилолт өвөртөлж, басхүү НҮБ-д данстай анхны цагдаа болох хувь тохиосон нь энэ.

Д.Энхжаргал аавын­хаа зөвлөснөөр Олон улсын харилцааны сур­гуульд элсч 1994 онд төгсөөд БХИС-д Герман хэлний багшаар ажиллажээ. Тухайн үед Монгол, Германы Батлан хамгаалах яам офицер оюутнуудыг солилцох хамтын ажиллагааны суурь тавигдаж байхад анхны багшаар томилогдож зургаан жил ажиллажээ. Дараа нь Германд Хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалаад 2004 онд Монголд ирсэн байна. Тэгээд БХИС-ийн Га­даад хэлний сургалтын төвийн дарга, Эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнд судлаачаар ажиллаж байтал ЦЕГ-аас цагдаагийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхээр Гадаад хэлний сургалтын төв байгуулж, даргаар нь ажиллахыг урьснаар цэргийн гэр бүлээс цагдаагийн байгууллагад хүчин зүтгэх гараа эхэлсэн түүхтэй. Дэд хурандаа Д.Энхжаргал "Сургалтын төвд бүх зүйлийг шинээр эхэлсэн. Харанхуй коридор хар ногоон өнгөөр будсан ханатай гурван заал хүлээж аваад хамт ажилласан гурван багштайгаа хөвөнтэй өмд цамц өмсөөд ажлаа эхэлж байлаа. Сургалтын материаллаг баазаа бэхжүүлэх, хөтөлбөр стандартыг бий болгох гэж зүтгэсэн. Цагдаагийн албан тушаал дээр ажиллаж байгаа хүн гадаад хэлний ямар мэдлэгтэй байх ёстой юм гэсэн стандартыг тогтоохоор ажиллаж байна. 2020 он гэхэд бий болгох зорилтыг тавьсан. Германд бол англи, франц хэл, АНУ-д араб хэл нэгдүгээрт тавигддаг. Үүнтэй ижил манайд орос, англи, хятад хэлний мэдлэгтэй байх ёстой. Одоо бол анхныхаа шатанд хөл дээрээ бүрэн тогтсон гэж үзэж байгаа. Стандарттай болоод цагдаагийн олон албан хаагчийг НҮБ-ын цагдаа гэсэн нэрээр энхийг сахиулагч цагдаагийн алба­ны чиг үүргээр явуу­лахыг зорьж байна" гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 1 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 11 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 11 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 11 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 14 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 14 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25