ТУСЛААЧ ГЭЖ МАЛЧИД ГУЙГААГҮЙ ЮМ


Цаг хүндрэхээр л малчдад туслах аян өрнүүлж гадаад, дотоодоос "гуйлга" гуйдаг байдал хэвшил болчихлоо. Сүүлдээ малчдын өмнөөс хаягласан сүрхий жагсаалт гаргаад сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс татаас авч байгаа нь сүр дуулиан болж, нийгэм даяараа бухимдаж байна.

Малчдад өгөх хандив авч ирээгүй хүүхдүүдийг бусдынх нь нүдэн дээр "цоллодог" дарамталдаг гэсэн нэгэн иргэний пост хүч авч, "Хүүхдүүд малчдад өргүй" гээд л нийгэм даяар жигшин зэвүүцэх хандлага газар авлаа. Ингэж малчдыг муулж, оо сойзоо бэлдэж ч чаддаггүй гэж арчаагүйгээр нь дуудаж байгааг өглөөнөөс үдшийн бүрий тасартал өвлийн тэсгим хүйтэнд сүргийнхээ хажууд бөөвийтөл суугаад тамхи нэрж буй тэр хөх өвгөн мэдээ ч үгүй яваа. Үнэндээ халуунд халж хүйтэнд хөрч насаараа мал дагасан малчны холч ухаан, хөдөлмөрийн үнэ цэнийг хотоос гарч хоёр уул давж үзээгүй наад захын "цагаан гартай" нэгэн цээжнийхээ бангаар нулимж, доромжилж сууна гэж хэн санахав.

Малчид хотын биднээс ч илүүтэй ном сонин уншиж, сурч судалж байж мал маллах арга ухаанаа "олж авдаг", паартай байшинд найман цаг суугаад харьдаг биш хаврын хавсарга, цасан шуурга, аагим халуунд өдөр шөнийг үл ажран, хоолтой хоолгүй уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд малаа өсгөж амаа тосддог юм. Тэр хэрээр уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд унах унаатай, хүүхдүүдээ улсын их, дээд сургуулиудад хэнээс ч гуйхгүйгээр сургаж байна. Гадаадад ч мэргэжлийг нь дээшлүүлж цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, шинээр гарч буй хууль журмыг ч хүртэл судалж төрийн үйлчилгээг цаг алдалгүй авч байна. Өнөө цагт гэртээ зурагт, инернэтгүй, гаднаа машин, мотоциклгүй малчин айл нэг ч үгүй.

Чин үнэндээ байгаль дэлхий ивээлээ өгч, байгалийн давагдашгүй хүчин зүйл л малчдын хувьд хамгийн том шалгуур, бэрхшээл юм. Түүнээс малчид өнөөдөр оо сойз, гурил будаагаа бэлтгэж чадахгүйдээ биш. Байгаль дэлхий сайхан дулаарч ус унд, өвс ургамал элбэг дэлбэг байх юм бол тэдэнд өөр юу ч хэрэггүй. Харин ч зүдэрч яваа нэгнээ өргөж 5-10 мал үнэ хөлсгүй өгч малжуулж явдаг хүмүүс. Зарлаж сүр дуулиан болохгүйгээр эмнэлэг сургууль гээд тэрүүхэндээ хандив өгдөг нь нийтлэг үзэгдэл. Бүр сая саяар нь хандивлаад сургууль, цэцэрлэг тохижуулж байсан жишээ ч цөөнгүй бий.

Аль нэг байгууллагаас малчдын нэрийг барьж хандив тусламж цуглуулж л байдаг. Май гээд өгвөл мэдээж нэмнээнээс эхлээд хэрэгтэй. Тэр дундаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн сэтгэл шингэсэн бэлэг гэвэл "Үгүй" гэхгүй л байх. Ер нь ингэж элдэв бусын жагсаалт гаргаж малчдад туслах нэрийдлээр тэдний хөдөлмөр зүтгэлийг харлуулахаа больё. Энд нэг зүйлийг онцлоход хамгийн гол нь малчид туслаач гэж гуйгаагүй юм. Дахин хэлэхэд, малчдад цаг агаар тогтуун сайхан байж, байгаль дэлхий ивээлээ хайрлахаас өөр юу ч хэрэггүй. Тэдэнд бүгд бий. Тиймээс малчдын нөр их хөдөлмөрийг хоосон шүлсээрээ гутаан доромжлохоо азная. Биднийг энд хий цэцэрхэж утсаа маажиж нэгнээ элдвээр шүүмжилж суухад малчид шоргоолж шиг хөдөлмөрлөж байгаа гэдгийг сана.

Эх сурвалж: Зууны мэдээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 2 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 12 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 12 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 12 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 15 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 15 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25