ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ НОХОЙ ГАЛЗУУРЧЭЭ

Admin
Өчигдөр

Говь-Алтай аймагт нохой галзуурсан тухай мэдээ ирлээ. Тодруулбал, тус аймгийн Алтай сумын Баянцагаан багийн Повронгийн сайр хэмээх газар нутаглаж буй малчны нохой галзуу өвчин туссан нь тогтоогдсон байна. Түүний дагуу галзуу өвчний гаралт, тархалтаас сэргийлэн сумын Засаг даргын захирамжаар 14-21 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа гэнэ.

Энэ сарын 12-ны өдөр нохойд ямар нэг өвчний шинж тэмдэг илэрч байна гэсэн дуудлага сумын МЭҮ-ийн тасагт оржээ. Түүний дагуу сумын ЗДТГ-ын МЭҮ-ийн тасаг, малын эмч нар газар дээр очин нөхцөл байдалтай танилцаж, нохойг зориудаар устгасан байна. Уг нохойноос дээж авч хоёрдугаар сарын 18-ны өдөр МЭАЦ-ийн лабораторид хүргүүлсэн ба 23-ны өдөр галзуу өвчин болохыг тогтоож баталгаажуулсан байна. 2018 он гарсаар Говь-Алтай аймгийн хэмжээнд тав дахь тохиолдол болоод байгаа аж. Тухайлбал Баян-Уул сумд хоёр Цээл, Цогт сумдад тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 4 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 13 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 13 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 14 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 16 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 16 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25