ОЮУТОЛГОЙ ХХК 861.5 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАР, ТОРГУУЛЬ ТӨЛӨХӨӨР БОЛЛОО


Гаалийн байгууллагаас "Оюутолгой" ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүн болон тус компанид тавьсан Гаалийн улсын байцаагчийн актыг Оюутолгой ХХК үл зөвшөөрч, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан. Тэгвэл Нийслэл дэх захиргааны хэргийн болон давах шатны шүүхээс Гаалийн байгууллагаас шалгаж хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Тус захиргааны хэрэг нь 2018 оны нэгдүгээр сард Монгол Улсын Дээд Шүүхээр хянагдаж, тус шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр эцэслэн шийдвэрлэжээ. Ингэснээр "Оюутолгой" ХХК 2013-2015 онд БНХАУ-аас худалдан авсан цахилгаан эрчим хүчний гаалийн үнэд нэмэгдэж тооцогдох нийт 13.2 тэрбум төгрөгийн зардалд нийт 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлөхөөр боллоо. Цаашид мөн энэ төрлийн зардалд тус компани жил бүр 1-1.5 орчим тэрбум төгрөгийг Гаалийн байгууллагад нэмж төлөхөөр болж байна.

Эх сурвалж: ГЕГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 5 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 15 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 15 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 15 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 18 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 18 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25