ЕВРОПТ ХЭТ ХҮЙТЭРСНИЙ УЛМААС 20 ГАРУЙ ХҮН АМИА АЛДЖЭЭ


Өвлийн сүүлчийн өдрүүдэд Европын Холбооны орнуудад маш ихээр хүйтэрч, Сибириэс орж ирсэн агаарын урсгалын нөлөөгөөр цас үргэлжлэн орсоор байна. Энэ их хүйтрэлтийг Европын хэвлэлүүд "Дорно зүгээс ирсэн араатан" гэж нэрлэжээ.

Байгалийн гамшгийн улмаас 24 хүн амиа алдсан тухай мэдээлж байна. Польшид 9 хүн, Францад 4 хүн, Литва улсад 5 хүн, Чехэд 3 хүн, Румынд 2 хүн амиа алдсан бол Италид орон гэргүй нэг хүн осгож нас баржээ. Өнгөрсөн шөнө Их Британийн хойд нутагт агаарын хэм -11 болж буурч, ихэнх нутгаар 5-10 см зузаан цас орсон байна. Германы зарим нутагт -24 хэм хүрч хүйтэрсэн бол Эстонид -29 хэм хүрчээ. Францын Номин эрэгт хүртэл цас унаж, агаарын хэм -5 болж хүйтэрсэн байна. Италийн Ром хотод нэлээд их цас унажээ. Хамгийн сүүлд Италийн нийслэлд зургаан жилийн өмнө цас орж байв. Тус улсын хойд нутгийн зарим хэсгээр -20 хэм хүртэл хүйтэрсэн тул дунд сургуулиудын хичээлийг хаасан байна. Цаг уурчдын мэдээлснээр, Европын тивийн ихэнх нутагт энэ долоо хоногийн сүүлч хүртэл хүйтэн байх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 7 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 16 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 16 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 17 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 19 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 19 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25