ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН БӨХЧҮҮДИЙН НЭРИЙГ ЗАРЛАЖЭЭ



Монголын Үндэсний бөхийн холбоо, "Допингийн эсрэг үндэсний төв"-тэй хамтарч "Допинггүй монгол бөх" төслийг хэрэгжүүлсэн бөгөөд шинжилгээнд хамарсан 31 бөхийн нэрийг зарласан байна. "Допинггүй монгол бөх" төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд "А" сорьцын хариу ирэхэд таваас нь сэргээш илэрчээ. Илэрсэн таван бөх "Б" сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн тул одоогоор нэрийг нь зарлаагүй байгаа юм.

Тэдгээр бөхчүүдийн нэр олны анхаарлыг ихээр татаж байгаа тул МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж допингийн шинжилгээнд хамрагдсан 31 бөхийг бүгдийг нь танилцуулжээ.

1.Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба

2.Увс Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат

3. Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс

4.Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь

5.Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва

6.Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба

7. Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших

8.Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан

9.Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Н.Жаргалбаяр

10.Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү

11.Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий

12.Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч

13. Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай

14. Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын начин Б.Амарзаяа

15.Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын начин Ц.Одбаяр

16.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш

17.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын начин Б.Ганхуяг

18.Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Ч.Хөхчирэнгэр

19.Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Б.Чимэдвандан

20.Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын начин Б.Хишигбаатар

21.Сүхбаатар Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай

22. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат аймгийн арслан М.Эркебулан

23.Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн арслан Т.Бэгзсүрэн

24.Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Даваа-Очир

25.Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаяр

26. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Ч.Мөнхтогтох

27.Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн заан Б.Түмэндэмбэрэл

28.Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат аймгийн харцага Г.Гантулга

29.Ховд аймгийн Алтай сумын харьяат аймгийн нэмэх начин Э.Очбат

30.Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн начин Э.Өлзийсайхан

31. Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан С.Майнбаяр

Энэ 31 бөхөөс тав нь сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн тэдний "Б" сорьцны хариу ирж байж олон нийтэд албан ёсоор зарлах юм. Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хагацаагаар хасах хуулийн заалттай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 7 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 16 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 16 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 17 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 19 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 19 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25