ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ӨНГӨРСӨН ОНД 438 ТЭРБУМЫН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ


Монгол Улсын Засгийн газар 2012 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11 нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүн бүрт эзэмшүүлэхээр болсон юм. Хувьцаа эзэмшинэ гэдэг ногдол ашиг хүртэнэ гэсэн үг. Эрдэнэс Тавантолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, тус компанийн баланс дээрх 1072 хувьцаа эзэмшигчдийг бүртгэхээр болжээ. Нэг ёсондоо хувьцаа эзэмшигчдийг бүртгэснээр өмч, өмчлөгч хоёр баталгаатай болж байгаа хэрэг. Ингэснээр хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэхэд бэлдэж буй аж. Эрдэнэс Тавантолгой өнгөрсөн онд 438 тэрбумын ашигтай ажиллажээ. Тус компани Чалкогийн өрийг бүрэн барагдуулж дууссан. Харин Хөгжлийн банкинд төлөх 50 сая ам.долларын өр үлдсэнийг ойрын хэдэн сард төлж барагдуулах боломжтой байгаа аж. Иргэд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаагаа баталгаажуулахын тулд брокер дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгэж хувьцаагаа өөрийн эзэмшлийн болгох ёстой. Та 158989 дугаар руу өөрийн Регистрийн Дугаараа ЛАТИН үсгээр илгээж өөрийн брокер болон Эрдэнэс Тавантолгой ХК ийн хувьцаа эзэмшлийн талаарх мэдээлэл авах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 7 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 16 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 16 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 17 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 19 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 19 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25