НӨАТ-ын урамшууллын 2018 оны гуравдугаар сарын сугалааны тохирол 25-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа гуравдугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Өнгөрсөн сарын тохирлоор 50 сая төгрөгийн супер шагналын эзэн тодроогүй учир супер шагнал 75 сая төгрөг болж өсчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна