АЛТ ОЛБОРЛОГЧ КОМПАНИУД ӨНГӨРСӨН ОНД 800 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАРЫГ УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛЖЭЭ


Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдтэй Төрийн ордонд уулзалт хийлээ. Уулзалтад УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо /МАҮХ/ болон 120 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов. Сайд Д.Сумъяабазар "Миний бие сайдаар томилогдсон өдрөөсөө салбарын хариуцлагын тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн. Мөн эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах зарчимыг баримталж байна" гэлээ. Мөн техник технологийг сайжруулах замаар алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, алтыг Монголбанкинд 100 хувь тушаадаг болох томоохон зорилт тулгарч байгаа  г уулзалтын үеэр онцолсон юм. Засгийн газраас өнгөрсөн онд "Алт-2" хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Мөн алтны нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын орлогоос 2.5 хувиар тогтоож, 2019 оны 1 дүгээр сарын 1- ний өдрийг хүртэл мөрдөж буй  билээ. Энэ нь алт олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон дэмжлэг юм .нэмэлт, өөрчлөлт оруулж алтны роялти /ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/-г 2.5 хувь хүртэл бууруулсаны дүнд жилдээ 5 орчим тонн тушаагдаж байсан алтны хэмжээ тухайн жилд 13.8 тонн болтлоо өссөн. Тодруулбал, тодорхой хэмжээгээр далд эдийн засаг ил болсон. Энэ нь өнөөдөр хэрэгжиж буй хуулиуд бодит байдалтайгаа нийцэхгүй байгаагийн тод жишээ" хэмээв. Тэрбээр мөн өнгөрсөн онд дотоодын алт олборлогч компаниуд нийт 20 тонн алт буюу 800 орчим сая ам.долларыг Монгол Улсын төсөвт оруулсан. Энэ мөнгөөр төрийн албан хаагчдын цалин тавигдаж, сургууль цэцэрлэгийн барилгын ажлууд зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Үүнийг харамсалтай нь хэлдэг хүмүүс бага байгааг хэллээ. Энэ мэтчилэн алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй олон асуудал байгааг тус уулзалтын үеэр хөндөж, салбарын сайдаас хариулт авсан юм. Гэхдээ уулзалт нэг удаа болоод дуусахгүйг сайд Д.Сумъяабазар онцлон хэлээд энэ сардаа багтаан алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгахад хуралд оролцогчид баяртайгаар хүлээн авав. Мөн салбарын сайд УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа Уул уурхайн тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар дурьдлаа. Уг хууль батлагдсанаар уурхайг нээхээс эхлэн хаах хүртэлх бүхий л үйл ажиллагааг уг хуульд цогцоор нь тусгах эрх зүйн зохицуулалт болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой, хариуцлагатай холбоотой тодорхой заалтуудыг тусгаж байгаа талаар хэлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 8 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 17 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 18 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 18 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 21 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 21 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25