С.АМАРСАЙХАН ДАРГА ӨӨРИЙГ НЬ ОГЦРУУЛАХ СУРГААР 2 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛӨӨЛӨГЧДӨД ТАРААСАН УУ


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид 2 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж хуралдааны үеэр НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг АН-ын бүлэг өргөн барьсан билээ.

Сөрөг хүчний зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бодит бус, тунхаглалын шинж чанартай болсон гэж үзэж хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр бүрэн тодорхойгүй, ахмадын орон сууцны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй гэсэн шүүмжлэлийг гаргаж тавьсан юм. Мөн НИТХ ажлаа хийхгүй, хотод хийх ёстой олон ажил зогсонги байдалтай байгаа тул НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах ёстой гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзээд, ийнхүү огцруулах бичиг өргөн барьсан билээ.

Үүнээс хэдхэн сарын өмнө МАН-ын бүлгийн зарим гишүүд жаран тэрбумын асуудлаар шалтаглан НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичиг өргөн барьсан. Төрийн албыг 60 тэрбумаар үнэлж зарсан гэх асуудалд нэр нь холбогдсон Ц.Сандуй өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгч түүнийг олонхийн хүсэлтээр чөлөөлсөн юм. Харин түүний оронд Д.Баярсайхан, С.Амарсайхан нарыг өрсөлдүүлж, С.Амарсайхан хоёр хүний саналын илүүгээр НИТХ-ын даргаар сонгогдож байсан. Харин дараа нь НИТХ-ын дарга тэргүүлэгчдээ хуралдуулж чадахгүй байна гэсэн шүүмжлэл ч гарч байв. Нийслэлийн 45 суудлын 34 нь МАН, 11 нь АН. Ардчилсан намын 11 хүн С.Амарсайханыг огцруулахад саналын тоо дутах ч, НИТХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсан байгаа. МАН-ын бүлгийн гишүүд хэрэвзээ С.Амарсайхан муу ажиллаж байна гэсэн АН-ын дүгнэлттэй санал нэгдвэл С.Амарсайхан Ц.Сандуйн араас огцорч магадгүй байна.

Гэтэл сошиал орчинд С.Амарсайхан дарга өөрийг нь огцруулах сургаар 2 тэрбум төгрөг төлөөлөгчдөд тараасан байна гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.

View image on TwitterView image on Twitter

Н.Тэгшээ@tegshnorov
За энэ Амарсайхан дарга өөрийг нь огцруулах сургаар төлөөлөгчиддөө 2 тэрбум төгрөгийн урамшуулал олгож дээ?! Баримт нотолгоо нь хүртэл байх. Төрийн мөнгө ёолж улсын мөнгө уйлахгүй юм дааа. МАН алалцаж дуусах болоогүй юу??!!@AmarsaikhanS @UKhurelsukh @batsumberel304 @MEnkhbold
Эх сурвалж amjilt.news


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 8 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 18 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 18 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 18 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 21 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 21 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25