ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР АНХ УДААГАА ЦАГДАА-ЖОЛООЧ НАРТАЙГАА УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ


Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав өнгөрсөн баасан гарагт /2018.03.02/ нийслэлийн цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын Цагдаа-Жолооч нартай хийх уулзалтыг анх удаагаа зохион байгууллаа.Өнгөрсөн хугацаанд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллаж буй Цагдаа-Жолооч нарыг нэгтгэн, тэдний зовлон жаргал, санал гомдлыг сонсч байсан удаагүй аж. Цагдаа-Жолооч нарын хувьд багагүй ачааллыг үүрч, цаг наргүй хариуцлагатай албыг залгуулдаг албан хаагчид юм. Тиймээс Цагдаагийн Ерөнхий газраас энэхүү уулзалтыг санаачлан, анх удаагаа зохион байгуулж байгаа нь энэ аж. Уулзалтаар алба хаагчдыг үүргээ гүйцэтгэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл, тулгамдсан асуудлыг чөлөөтэй сонсож, тэдний санал хүсэлтийг нь авч, цаашдын ажилд нь байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгийг ЦЕГ-ын удирдлагууд онцоллоо.

Уулзалтын эхэнд Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав "Бид чухал албаны алба хаагчид. Цагдаагийн албаны иргэнд үзүүлэх үйлчилгээ, шуурхай байдал гээд бүх зүйлээс цагдаагийн байгууллагын нэр төр, шалтгаална. Бид хариуцлага, ёс зүй, дэг журмыг бүх шатандаа анхаарч ажиллах ёстой. Нийт Цагдаа-Жолооч нараас судалгаа авахад, ажилдаа сэтгэл хангалуун байдаг хэмээн 75 хувь нь хариулсан байсан. Энэ их өндөр үзүүлэлттэй гарсанд баяртай байна. Өөрийн эрхэлсэн ажлаа хариуцлагатай, нэр төртэйгээр биелүүлж, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж байгаарай. Та бүхний санал, хүсэлтийг хүлээн авч, цаашдын ажилд нь дэмжлэг үзүүлэх тал дээр онцгойлон анхаарна" хэмээлээ.Энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар "Цагдаагийн алдар" тэмдгээр ЦЕГ-ын Авто баазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Ганхуяг, Б.Пүрэвдорж нарын 7 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар "Цагдаагийн гавьяа" тэмдгээр Авто баазын ашиглалтын хэлтсийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч Э.Гантөмөр, Г.Самбуудорж нарын 11 алба хаагч шагнууллаа.

Мөн "Хүндэт жуух" бичгээр Авто баазын Ашиглалтын хэлтсийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Доржпүрэв нарын 11 алба хаагч, "Баярын бичиг"-ээр Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Гарьдмагнай нарын 7 алба хаагчийг шагнаж урамшууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 8 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 18 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 18 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 18 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 21 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 21 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25