АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААРЫГ СОЛИХ ШИНЭ СТАНДАРТЫГ ИРЭХ ДОЛДУГААР САРААС ХЭРЭГЖҮҮЛНЭ


Автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөх тухай яриа оны өмнөхөн гарч байсан ч олны эсэргүүцэлтэй тулгарч нам гүм болсон.Тухайн үедээ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлж, "Автомашины дугаарыг солихыг манай яам дэмжихгүй. Номер хийдэг бизнес л яваад байх шиг. Монголчуудаас цөөн тооны хүн л машинтайгаа хоёр хөрш рүү нэвтэрч байгаа. Зөвхөн үүний төлөө албадан солих тухай асуудал гаргаж болохгүй. Цагдаа нарт албадлагаар автомашины номер солих ажиллагаа явагдвал оролцож болохгүй гэсэн үүрэг өгсөн. Хэрэв номер сольж, шинэ стандарт руу шилжиж байгаа бол шинээр авах хүмүүстээ л өг.Хуучныг нь албадаж давхар бизнес хийж болохгүй" хэмээн үүрэгдэж байв.Тэгвэл энэ асуудал юу болсон талаар сураг тавилаа. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар автомашины улсын дугаарыг солих шинэ стандартыг баталж, ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Ингэхдээ одоо явж байгаа машинуудаас эхлэхгүй. Импортоор орж ирж байгаа автомашинуудад шинэ стандартаа мөрдүүлэх юм байна. Дараа нь орон нутгийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хамруулах гэнэ. Учир нь шинээр мөрдөх стандартад засаг захиргааны харьяалалыг улсын хэмжээнд нэгдмэл болгохоор заажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 8 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 18 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 18 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 18 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 21 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 21 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25