МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 134 дүгээр зарлигаар шинэчлэн батлагдсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр хуралдлаа.Уг зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд удирддаг бөгөөд яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих чиг үүрэг бүхий шүүх, прокурор, цагдаа, тагнуул, гааль, татвар, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын төлөөллөөс бүрддэг байна

Хурлаар

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 онд хийж гүйцэтгэсэн ажил, 2018 онд гүйцэтгэхээр төлөвлөж буй онцлог ажил,

-Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил, хэв журмын 2017 оны нөхцөл байдал,

-Боловсролын салбарт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,

-Нийслэл, Төв болон Орхон аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд хэрэгжүүлсэн ажил, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийг тус тус хэлэлцэн, яам, агентлаг, төрийн байгууллага болон орон нутгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын чиглэлийг холбогдох байгууллагад үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 8 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 18 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 18 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 18 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 21 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 21 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25