А.БААСАНДОРЖ БАШЁД БАРИЛДУУЛАХ ЭСЭХИЙГ ЭНЭ БААСАН ГАРИГТ ШИЙДНЭ


Японы мэргэжлийн сүмод барилдаж буй Монгол сүмоч Таканоива А.Баасандорж энэ сарын 11-нд эхлэх хаврын башёд зодоглохоор бэлтгэлдээ оржээ.

Таканоива өнгөрсөн намар ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржид зодуулж, хүнд бэртэл авсан гэх шалтгаанаар арваннэгдүгээр сарын кюүшю башё, нэгдүгээр сарын хацү башёг өнжсөн билээ.

Сүмогийн 70 дахь ёкозүнаг зодог тайлахад хүргэсэн дуулианаас хойш анх удаа тэрбээр олон нийтийн өмнө харагдсан нь энэ юм. Гэхдээ ирэх башёд оролцох эсэх нь эцэслэн шийдэгдээгүй ч гэмтэл нь бүрэн илааршиж, биеийн байдал сайжирсан,сүмогийн дохёд эргэн гарах өөдрөг хүсэл тэмүүлэлтэй байгаагаа сэтгүүлчдэд хэлжээ.

Таканоива "Токиод нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаад өнгөрсөн даваа гарагт Киотод очсон цагаас хойш л бэлтгэлээ эхлүүлсэн" гэсэн байна. Тэрбээр эхний удаад хөнгөн бэлтгэл хийжээ.

Сүмогийн холбооны Барилдаан зохион байгуулах зөвлөл энэ баасан гарагт хуралдаж, башёгийн барилдааны хуваарийг гаргахын сацуу Таканоиваг башёд оролцуулах эсэхийг хэлэлцэх гэнэ.

2017 оны аравдугаар сарын 25-нд Тотторид болсон тойргийн барилдааны үеэр Монгол бөхчүүд наргиж, улмаар ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж залуу сүмочийг зодож, танхайрсан гэх дуулиан дэгдсэн билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 10 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 19 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 19 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 19 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 22 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 22 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25