АВТО ТЭЭВРИЙН ТАТВАРЫГ ЦАХИМААР ТӨЛӨХ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ


Монголбанк Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үйл ажиллагааны чиглэлийн дагуу Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах зорилт тавин, уг ажлыг хэрэгжүүлэхэд тулгарч байсан эрхзүйн болон техник технологийн шийдлүүдийг шийдвэрлэн ажиллаж байна. Дээрх зорилтын хүрээнд эхний ээлжинд Монголбанк нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран "Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахим системээр дамжуулах" гэрээг байгуулж, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний вэб портал smartcar.mn цахим системийг амжилттай ашиглалтанд орууллаа.

Smartcar.mn цахим систем нь Монголд анх удаа авто тээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж байгаа юм. Систем хэрэглээнд нэвтэрснээр иргэд ухаалаг утасны аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, зөрчлийн торгуулийг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж, иргэдийн цаг завыг хэмнэх, татвар хураалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг давуу талуудыг бий болгов.

Монголбанк нь цаашид төрийн бүхий л байгууллагаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр ажиллаж байна. Ингэснээр орон зай цаг хугацаанаас үл хамааран төрийн үйлчилгээг авахаас гадна төрийн үйлчилгээг авахын тулд банкны салбаруудад дараалалд зогсох, гүйлгээний шимтгэл өндөр төлөх зэрэг асуудлыг шийдвэрлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 10 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 19 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 19 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 19 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 22 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 22 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25