ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЖУРМЫН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА


Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлд мөрдүүлэн ажиллаж байгаа дүрэм, журам, заавруудыг шинэчилж байна.

Үүний хүрээнд боловсруулсан "Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн нэгдсэн журам", "Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам", хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангийн тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны багц журмуудын шинэчилсэн төслийг Хорооны Үнэт цаасны газраас зах зээлд оролцогчдоор хэлэлцүүлж байна.

Төслүүдийг өнгөрсөн оны 11 дүгээр сард хорооны цахим хуудсанд хуулийн дагуу нэг сарын хугацаанд байршуулан, олон нийтэээс санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд зах зээлд оролцогч нар, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулаад байна. Хэлэлцүүлгүүдэд үнэт цаасны арилжаа, хадгаламж, тооцооны байгууллагууд, брокер, дилер, андеррайтер болон хөрөнгө оруулалтын менежментийн нийт 48 компаниий 59 төлөөлөгч, удирдах ажилтнууд оролцож, саналаа өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 10 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 19 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 19 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 19 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 22 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 22 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25