АВТОБУСУУДЫГ ХИЙН ТҮЛШЭЭР АЖИЛЛАДАГ БОЛГОХОД 28.4 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА


Өвөлдөө тас харанхуйлан бүрхдэг Улаанбаатарын утааг бууруулахын тулд сүүлийн 5 жилд л гэхэд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан нэртэй ч Улаанбаатарын утаа багасаагүй, харин ч улам доош сууж, хүнд хортой металийн ялгаруулалт нь улам нэмэгдсээр байгааг Агаарын чанарын судалгаа харуулдаг. Улаанбаатарын утааны 65-70 хувийг гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гардаг нүүрсний утаа эзэлдэг ч өвөл хүйтрэх тусам автомашинууд бензин, түлшээ дутуу шатааж, байнгын асаалттай байдгаас шалтгаалан зуны улирлаас 1.5-2 дахин их хортой утаа ялгаруулдаг аж. Улаанбаатарын гудамжаар түгжрэл үүсгэн сүлжилдэж байгаа автомашинуудаас ашиглалтынх нь хугацаа дууссан нийтийн тээврийн автобусууд хамгийн их хортой утаа гаргадаг нь тогтоогдсон. Энэ ч үүднээс 2010 оноос эхлэн Улаанбаатарын нийтийн тээврийн автобусуудыг дизель түлшээр биш хийн түлшээр ажилладаг болгохоор эхний ажлууд хийгдэж эхэлсэн байдаг. 2011 онд автобусуудыг хийн түлшээр явуулдаг болгохын тулд улсын төсвөөс 3.8 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ 2018 онд дээрх ажилд зориулан улсын төсвөөс 28.4 тэрбум гаргахаар болсныг холбогдох албаны хүмүүс мэдэгдэв. Мөн нийтийн тээврийн чиглэлд явж байгаа ашиглалтын хугацаа нь дууссан 46 автобусыг акталж, 60-аад шинэ автобус үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байгааг танилцуулав. Мөн АСЕМ-ын үеэр худалдан авсан автобуснуудаас 50 ширхэг автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтын журмаар явуулж эхэлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 10 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 19 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 19 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 19 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 22 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 22 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25