АЛТАЙН СҮРЛЭГ НУРУУНЫ БҮРГЭДЧИД НИЙСЛЭЛД АЙЛЧИЛЛАА


Нүүдэлчин ард түмний хоол хүнсээ олж авах гол арга нь ан гөрөө хийх билээ. Махчин шувууг гаршуулан дасгаж, ан агнахад сургадаг 6000 жилийн түүхтэй шувуулахуйн соёлыг Казахын ард түмэн өнөөг хүртэл уламжлан хадгалан хөгжүүлж байна. Монгол Улсад гаршуулж буй бүргэдүүд 1-4 настай бөгөөд 5-6 насанд нь байгальд буцааж тавьдаг. Ийнхүү буцаах нь эргээд нөхөн үржих, тоо толгой өсөхөд хэрэгтэй ажээ.

Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлалт зан заншлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, олон түмэн болон дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор Бүргэдийн баярыг анх 2000 оноос эхлэн Баян-Өлгий аймагт зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Бүргэдийн баяр нь эдүгээ Монгол Улсын аялал жуулчлалын эвентүүдийн хамгийн сонирхолтой баярын нэг болоод байна.

Энэ сарын 04-05-ны өдрүүдэд нийслэлд 11 дэх удаагаа зохиогдсон "Хаврын бүргэдийн баяр"-т Баян-Өлгий аймгаас ирсэн шилдэг 20 бүргэдчин оролцсон бөгөөд насны хувьд 14 настайгаас 88 настай азай буурал байлаа. Энэ дунд Монгол Улсын нэр хүндийг олон улсад гаргаж буй сурагч, бүргэдчин Н.Айшолпан оролцсон нь баярыг чимж байв.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид анч нөхрийн барьсан ангийн арьсаар урласан үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан олны нүдийг хужирлалаа. Тэмцээний тэргүүн байранд 75 жил бүргэд гаршуулан сургаж буй Улаанxус сумын бүргэдчин 88 настай Б.Байтей, дэд байранд Сагсай сумын бүргэдчин Х.Орал, гуравдугаар байранд С.Башаxан, тусгай байранд Х.Елик нар шалгарав. Хамгийн сайxан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой бүргэдчингээр Б.Хайзым тодорлоо.

Тус арга хэмжээг сонирхохоор дотоод гадаадын олон жуулчид, гадаад улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл, нийслэлийн иргэд гэр бүл, байгууллага хамт олноороо хүрэлцэн ирсэн байлаа. Хүйтний улиралд Бүргэдийн баяраас гадна өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын зочлох хугацааг уртасгах зорилгоор Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 10 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 19 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 19 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 19 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 22 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 22 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25