ОСКАР ҮЗЭГЧГҮЙ БАЙСАН НЬ ТРАМПЫГ ОД БОЛГОХОД ХҮРГЭВ


Өнгөрсөн Ням гарагт болж өнгөрсөн Оскарын шагнал гардуулах ёслол хамгийн цөөхөн үзэгчтэй байснаараа түүхэнд бичигдэж байна. Тус үйл явдлыг телевизийн сувгаар 26.5 сая хүн үзсэн нь өнгөрсөн оны үзэгчдийн тооноос 19 хувиар буурсан үзүүлэлт юм. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг дооглосон агуулгатай үгсийг хувийн твиттер хуудсандаа өчигдөр бичжээ. Тэр "Түүхэнд хамгийн бага үнэлгээтэй Оскар боллоо. Асуудлын гол нь бидэнд танай ерөнхийлгчөөс өөр ОД байхгүй болжээ (мэдээж хошигнож байна)" хэмээн бичсэн байв. Трамп ер нь Оскарыг шүүмжилдгээрээ алдартай. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тэр ерөнхийлөгчөөр сонгогдоод байхдаа жүжигчин Мэрил Стрипийг "Холливүүдийн хамгийн их хэт үнэлэгдсэн жүжигчдийн нэг" гэж дайрч байв. Стрип үүнээс өмнө Алтан Бөмбөрцөг наадам дээр үг хэлэхдээ Трампыг шүүмжилснийхээ хариуг ингэж хүртсэн юм. Оскарын ёслолын үзэгчдийн тоо буурсан нь олон хүчин зүйлээс хамаарч байгаа гэгддэг. Үүний нэг шалтгаан нь шилдэг киноны шагнал авсан бүтээлийг хүмүүс тэр бүр сонирхохгүй байгаагаас болсон гэнэ. Оскарын ёслолоос өмнө гол шагналын төрлүүдэд өрсөлдөгчид тодорхой болсон байдаг. Хэрвээ тэдний дунд олонхийн сонирхлыг татах бүтээл байхгүй бол үзэгчдийн тоо буурдаг гэжээ. Үүнээс гадна телевиз үзэгчдийн тоо ерөнхийдөө жилээс жилд буурч байгаа нь бас нөлөөлсөн гэж үзсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 10 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 19 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 19 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 19 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 22 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 22 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25