БИЕЭ ҮНЭЛДЭГ 112 ЭМЭГТЭЙГ ҮЗЛЭГТ ОРУУЛАХАД 67 НЬ БЗДХ-ТАЙ ГАРЧЭЭ


Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарсан ажлын хэсэг саун, массажны газарт хийсэн гэнэтийн шалгалтаар 112 эмэгтэйг эрүүл мэндийн үзлэгт оруулахад 67 нь бэлгийн замаар дамжих халдвартай гэж оношлогдсон байна. Энэ талаар эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Түвшинбаяр "Гэнэтийн шалгалтаар бусдад биеийг нь үнэлүүлдэг, зохион байгуулдаг, орон байраар хангадаг 47 үйлдлийг илрүүлсэн. Дээрх 47 газарт 357 эмэгтэй биеэ үнэлж байсан. Үүнээс 112-ыг нь шинжилгээнд хамруулсан. Үүнээс 67 нь бэлгийн замаар дамжих халдвартай гарсан. Халдвартай гарсан эмэгтэйчүүдийн 76 хувь нь тэмбүү, 14.9 хувь нв заг хүйтэн 14.9, 9 хувьд нь трихомониаз илэрсэн" гэлээ. Өмнө нь цагдаагийн байгууллага баривчлах төвтэй хамтран биеэ үнэлж буй эмэгтэйчүүдэд 21 хоног эмчилгээ хийдэг байжээ. Зөрчлийн тухай хуулиар баривчилгааг болиод торгох арга хэмжээ авдаг болсон. Энэ нь биеэ үнэлэгчдийг эмчилгээнд хамруулах асуудал үр дүнгүй болгож байна гэдгийг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн кабинетийн эрхлэгч Б.Мөнхбаяр хэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд +27 градус дулаан байна 57 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 11 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 20 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 21 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 21 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 23 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26