ПОРНО КИНОНЫ ОД ДОНАЛЬД ТРАМПЫГ ШҮҮХЭД ӨГЛӨӨ


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай бэлгийн харилцаанд орж байсан гэгддэг порно киноны од эмэгтэй өчигдөр Лос Анжелесын шүүхэд гомдол гаргажээ. Трампын өмгөөлөгч 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө түүнтэй нууц хадгалах гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэдгийг батлуулахаар шүүхэд хандаж байгаа юм. Учир нь уг гэрээнд Трамп өөрөө гарын үсэг зураагүй тул порно од хариуцлага хүлээхгүй гэж үзэж байгаа ажээ. Уран бүтээлийн нэр нь "Stormy Daniels", жинхэнэ нэр нь Стефани Клиффорд гэх энэ эмэгтэй шүүхээр эрхээ баталгаажуулсны дараа Трамптай ямар харилцаатай байснаа олон нийтэд дэлгэхээр төлөвлөсөн байна. Клиффорд болон Трампын өмгөөлөгч Майкл Коэн нар 2016 оны аравдугаар сарын 28-ны өдөр нууц хадгалах гэрээ байгуулж, жүжигчинд $130,000 төлсөн гэгддэг. Энэ бол ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө болсон явдал байв. Клиффорд 2006-2007 онуудад хэд хэдэн удаа Трамптай бэлгийн харилцаанд орж байсан гэдэг. Трамп 2005 онд одоогийн эхнэр Меланиатайгаа гэрлэж байсан юм. Нууц хадгалах гэрээнд Трамп "David Dennison", өмгөөлөгч Майкл Коэн "Peggy Peterson" гэх нэрээр гарын үсэг зурсан ба дагалдах бичиг баримтад гэрээ байгуулагчийн жинхэнэ нэр усыг хавсаргасан байгаа гэнэ. Порно одтой холбоотой дуулиан өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн тархсан бол Клиффорд шүүхэд хандсанаар Трамптай дотно харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тэр харилцаагаа батлах ямар нэг мэдэгдэл хийгээгүй байв. Хэрвээ шүүхээс нууц хадгалах гэрээг хүчингүй гэж үзвэл Клиффорд Трампын тухай ноцтой мэдээллийг тараах эрхтэй болох ажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд +27 градус дулаан байна 59 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 11 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 20 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 21 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 21 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 23 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26