МОТОЦИКЛИЙН ДУГУЙ ХАГАРЧ ОСОЛДСОНООС ЖОЛООЧ ГЭМТЖЭЭ


Орон нутгийн замд мотоцикльтой хөдөлгөөнд оролцож буй иргэд хурдаа тохируулж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж зорчоогүйн улмаас зам тээврийн осолд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарч байна.

Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад "ГССҮТ-д мотоциклиос унаж гэмтсэн хүн ирж хэвтлээ" гэсэн дуудлага ирсний дагуу шалгахад Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн, 28 настай, эрэгтэй О нь алдуул малаа хайж яваад мотоциклийн дугуй нь хагарсны улмаас осолдож гэмтсэн байжээ.

Тэрбээр яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал хэвийн эмчлүүлж буй аж. Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Мотоциклийн ослын улмаас жолооч, зорчигч нь нас барах эсвэл тархи, нуруу нугасандаа хүнд гэмтэл авдгийг судалгаагаар тогтоосон байдаг.

Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклиуд нь манай орны нөхцөл байдалд тохирохгүй буюу асфальтан замд унаж хэрэглэх зориулалт бүхий хайлшин обудтай нь зам тээврийн осол гарах эрсдэлийг үүсгэдэг.Иймд хамгаалалтын малгай хэрэглэж занших, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд +27 градус дулаан байна 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 11 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 20 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 21 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 21 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26