ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗАРДЛАА ТӨЛӨХИЙН ТУЛД БАЙШИНГАА ЗАРАХААР БОЛЖЭЭ


НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинн өмгөөлөгчдийн зардлаа төлөхийн тулд Виржиния муж улс дахь байшингаа зарах гэж байгаа тухай телевизийн "ABC" суваг мэдээлэв.

Түүний байшин 895 мянган ам.доллароор үнэлэгдэж байгаа аж. М.Флинн өмнө нь өөрийн төрсөн нутаг болох Род-Айленд муж улсын Миддлтаун хот руу нүүсэн байна.

ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кисляктай ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болохоос өмнө холбоо барьсан талаараа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенст бүрэн мэдээлэл өгөөгүйн улмаас М.Флиннийг өнгөрсөн оны хоёрдугаар сард огцруулсан юм.

Д.Трампын сонгуулийн өмнөх кампанит ажилд оролцсон хүмүүс Оростой холбоо тогтоосон байж болзошгүй гэх хэргийг мөрдөн шалгах асуудлаар М.Флинний өмгөөлөгчид болон Роберт Мюллерийн тусгай прокурорын төлөөлөгчид шүүхэд М.Флинний хэргийг шийдвэрлэх хугацааны хуваарийн талаарх өөрсдийн саналаа өгөх ёстой байсан хэдий ч үүнийг шийдвэрлэх асуудал хойшлогдсон байна.

АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, тусгай прокурор Роберт Мюллерийн баг, Конгрессын төлөөлөгчдийн танхим болон Сенатын тагнуулын тусгай хороо мөрдөн шалгаж байгаа юм. Д.Трамп, түүний гол туслахууд өнгөрсөн сонгуулийн кампанит ажлын үеэр Оросын албан ёсны этгээдүүдтэй хууль бус харилцаатай байгаагүй гэж нэг бус удаа мэдэгдээд байсан билээ. ОХУ-ын эрх баригчид ч мөн ийм харилцаа холбоотой байсныг няцаагаад байгаа юм.

Эх сурвалж: Montsame.mn



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд +27 градус дулаан байна 56 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 11 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 20 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 21 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 21 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 23 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26