ЧИНГИС ХААНЫГ ДОРОМЖИЛСОН ГЭХ БҮХ СЭТГҮҮЛЭЭ ЭРГҮҮЛЭН ТАТЖЭЭ


Шогакукан компани "худалдаанд байгаа бүх сэтгүүлээ зах зээлээс эргүүлэн татах, худалдан авсан сэтгүүлээ буцаах хүсэлтэй хүмүүст мөнгийг нь буцаан олгох, шог зургийн уралдааныг цуцлах" шийдвэр тус тус гаргаснаа албан ёсоор мэдэгдэв.

Японы 'Корокоро' хэмээх хүүхдийн сэтгүүл гуравдугаар сарын шинэхэн дугаартаа Чингис хааны зургийг ашигласан байдаг. Ингэхдээ Чингис хааныг гутаан доромжилсон гэх хэл ам гарсан учраас Японы дэлгүүрүүд худалдаанаас татжээ. Тодруулбал, Чингис хааны зураг дээр бэлэг эрхтэн зурсан явдалд Японд ажиллаж, амьдарч буй монголчууд дургүйцлээ илэрхийлж, тус сэтгүүлийг бэлтгэн гаргадаг "Шогакүкан" хэвлэлийн компанийн өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Энэхүү үйл явдлын дараахан тус сэтгүүлийн удирдлагууд албан ёсоор монголчуудаас уучлалт гуйсан билээ.

Олон сая хувилагддаг уг сэтгүүлийн шинэ дугаарыг 680 орчим сүлжээ дэлгүүр худалдаалахыг хориглоод байгаа аж. Мөн худалдан авсан сэтгүүлээ буцаах хүсэлтэй хүмүүст мөнгийг нь буцаан олгох, шог зургийн уралдааныг цуцлах шийдвэр гаргаснаа Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам нь мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд +27 градус дулаан байна 56 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 11 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 20 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 21 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 21 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 23 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26