СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН 3 САРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА


Сингапурын үндэсний их сургуулийн "Asia Journalism fellowship" тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Сингапурын Үндэсний их сургуулийн харъяа Ли Куан Ю-гийн нэрэмжит сургуулийн Бодлого судлалын хүрээлэнтэй хамтран Темасек сангаас 2018 оны долдугаар сарын 16–наас аравдугаар сарын 5-ны өдрүүдэд "Asia Journalism Fellowship 2018" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Хэвлэл мэдээллийн харилцааг хөгжүүлэх, үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагуудын гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чадваржуулах зорилго бүхий уг хөтөлбөр нь 2009 оноос хойш хэрэгжсэн, Азийн 15 гаруй орны сэтгүүлчдэд зориулсан 3 сарын бүрэн тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд оролцогчид бүс нутгийн төлөв байдал, сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудлууд болон бусад тодорхой чиглэлээр семинар, сургалтад хамрагдах юм.

Тэтгэлгийн шалгуур:

-Мэргэжлийн сэтгүүл зүйн салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай;

-Сэтгүүлч мэргэжлээр ажил хөдөлмөр эрхэлж буй;

-Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй /англи хэлний түвшин тогтоох шаардлагатай хэмээн үзвэл шалгаруулахад ярилцлаганд орно/ байх зэрэг болно.

Тэтгэлгийн хэмжээ:

Хөтөлбөрт хамрагдсан оролцогчдын нислэгийн зардал, 3 сарын хугацаанд байрлах байр, зам хоногийн хэрэгцээний мөнгө зэргийг олгох бөгөөд оролцох сонирхолтой сэтгүүлчдийн материалыг 2018 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл [email protected] цахим шуудангаар хүлээн авч байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ajf.sg цахим хуудаснаас авна уу.

Эх сурвалж:ГХЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд +27 градус дулаан байна 55 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 11 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 20 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 21 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 21 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 23 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26