​ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ НОГДОЛ АШИГ ТАРААХ НЬ ҮНЭН ҮҮ?


Орон нутаг болон хувийн хэвшлийн хамтарсан өмчит "жижиг" Тавантолгой ХК сүүлийн 10 жилд цэвэр ашгаа тав дахин ихэсгэж, 150 тэрбум орчим төгрөгийг ногдол ашгаар тараасан байдаг. Харин эсрэгээрээ төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК 2017 оны байдлаар зургаан жилийн дотор 450 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, 800 тэрбумын өрөнд орсон нь анхаарал татдаг. Тус компанийн ихэнх ашиг улс төрийн намуудын сонгуулийн амлалт биелүүлэх чиглэлд зарцуулагдаж, алдарт Чалкогийн өрийг дөрвөн Засгийн газар дамжуулан төлж барагдуулсан түүхтэй. Улмаар сүүлийн хоёр жилд Хөгжлийн банкнаас 2012 онд зээлж байсан 200 сая ам.долларынхаа 150 сая ам.долларыг нь төлсөн байна. Саяхан зарим хэвлэлүүд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг 2017 онд 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажилласан талаар онцлон мэдээлээд буй. Гэвч "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаас энэ онд ногдол ашиг тараах тухай шийдвэр гаргах эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Нааштай мэдээлэл нь, Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нээлттэй компанийн засаглалд шилжүүлэх, хувьцааг санхүүгийн зах зээл дээр гаргах чиглэлд тодорхой ажлуудыг хийхээр бэлтгэж байгаа явдал юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд +27 градус дулаан байна 54 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 11 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 20 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 21 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 21 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 23 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 23 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26