ӨВЛИЙН XII ПАРАЛИМПИЙН НААДАМ ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ


БНСУ-ын Пёнчан хотод өнөөдөр өвлийн XII паралимпийн наадам нээлтээ хийнэ. Пёнчан хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ажиллагаа Улаанбаатарын цагаар 21.00-с эхэлнэ.

Энэ удаагийн наадам 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд 49 улсын 570 тамирчин уулын цана, гүйлтийн цана, биатлон, хоккей, кёрлинг болон шинээр анх удаа багтсан сноубордын төрлүүдэд өрсөлдөх юм.

Спортын зургаан төрөлд нийт 50 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд медалийн эхний эзэд маргааш /2018.03.10/ гүйлтийн цана болон биатлоны төрлүүдэд тодорно.

Монгол Улсаас пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн Ганболд оролцоно. Тэрбээр 2017 онд Германы Финстрау хотоо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байр эзэлж, Пёнчанд өрсөлдөх эрхээ авсан билээ.

Пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд гурван төрөлд уралдах бөгөөд гуравдугаар 12-д 20 км-т, 14-д 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус хурд, хүчээ сорино.

Олимпийн тамирчдын хотхонд байрлаад байгаа Монгол Улсын багийн төрийн далбаа мандуулах арга хэмжээ өнгөрөгч лхагва гаригт (2018.03.07) болсон бөгөөд багийн ахлагч Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагч Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагч Н.Сандагдорж болон эмч Ш.Болормаа нар оролцлоо. Мөн Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд оролцож, наадмын үеэр бүхий л талаар дэмжин туслахаа илэрхийлсэн байна.

Б.Ганболд Олон улсын паралимпийн хорооноос гаргасан сүүлийн чансаагаар (2018.02.26) LW-6 ангилалд 55 тамирчнаас 23 дугаарт байрт жагсчээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд +27 градус дулаан байна 54 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 11 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 20 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 21 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 21 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 23 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 23 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26