ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВАВ ​


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2018.05.03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдээр томилогдсон Ч.Хашчулуун, Ц.Батсүх, Ц.Мөнхбаяр нарыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан газар хэлтсийн захирлуудын хамт хүлээн авлаа.

Нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 273 дугаар зүйлээр Мөнгөний бодлогын хороо байгуулах тухай зохицуулалтыг тусгасан ба үүгээр Мөнгөний бодлогын шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч давуу эрхтэйгээр гаргадаг байсныг өөрчилж, олон улсын жишгийн дагуу хамтын удирдлагын зарчимд шилжүүлснээр гишүүдийн оролцоо жигд хангагдахаар болж байна.

Хуульд зааснаар Мөнгөний бодлогын хороо долоон гишүүнтэй байх бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэнэ.

Мөнгөний бодлогын хороо нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэж байх ба жилд дөрвөөс доошгүй удаа хуралдана. Монголбанкны Ерөнхийлөгч, эсхүл хорооны гурваас доошгүй гишүүн санал гаргасан бол ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж байх юм. Мөн Мөнгөний бодлогын хорооны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулж байхаар хуульд зохицуулжээ.

Чулуундоржийн Хашчулуун /Эдийн засгийн ухааны доктор/

Боловсрол:

1984-1989 | ЗХУ-ын Москвагийн Улсын Их Сургууль, улс төрийн эдийн засагч, багш,

1992-1994 | Япон улсын Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль, аспирантурын бэлтгэл,

1994-1996 | Япон улсын Йокохама хотын Их Сургууль, эдийн засгийн магистр,

1996-2003 | Япон улсын Токиогийн Кейо Их Сургууль, эдийн засгийн ухааны доктор

Ажлын туршлага

1989-1992 | МУИС-ийн Эдийн засгийн факультетын эдийн засгийн онолын тэнхимд багш,

1998-2000 | Монгол улсын Засгийн газар, Японы ЖАЙКА-аас хамтран хэрэгжүүлж байсан "Монгол улсын дунд хугацааны хөгжлийн стратеги болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр" төслийн зөвлөх,

2003-2004 | МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд эрдэм шинжилгээ хариуцсан орлогч захирал,

2004 | МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн захирал,

2006 | Монголбанкны Захирлуудын зөвлөлийн орон тооны бус гишүүн,

2008 | Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга,

2011 | Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн орон тооны бус гишүүн

Цэрэндоржийн Батсүх /Эдийн засгийн ухааны доктор/

Боловсрол:

1987-1992 | МУИС-ийн Математикийн факультет - математикч /бакалавр/

1996-1998 | МУИС-ийн Аспирантур - Эдийн засгийн ухааны доктор

Ажлын туршлага

1992 | ШУА-ын Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан

1995 | МУИС-ийн ЭЗС-ийн мэдээлэлзүйн тэнхимд багш

1996 | МУЗГХЭГ-ын Гадаад зээл тусламжийг зохицуулах албанд мэргэжилтэн

1998 | ГХЯ-ны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтин

1998 | СЭЗДС-ийн Математик, мэдээлэлзүйн тэнхимд багш

2000| Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Экономиксийн тэнхимийн эрхлэгч, профессор

Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр /Эдийн засгийн ухааны магистр/

Боловсрол

1997-2001 | Улаанбаатар, Монгол Улс, МУИС-ийн Эдийн засгийн сургууль – Эдийн засгийн ухааны бакалавр

2005-2006 | Токио, Япон – Үндэсний бодлого, судлалын институт /GRIPS/ - төрийн удирдлагын магистр

2013-2017 | Канберра, Австрали - Австралийн Үндэсний Их Сургууль, Бизнес Эдийн засгийн коллеж, Санхүүгийн Магистр

Ажлын Туршлага:

2001-2007 | Сангийн яам, Өрийн удирдлагын хэлтсийн гадаад дотоод зээл, Төрийн сангийн санхүүгийн удирдлага хариуцсан мэргэжилтэн

2007-2016 | Монголбанкны Төлбөрийн тэнцлийн судалгааны албаны ахлах эдийн засагч, Төлбөрийн тэнцлийн статистик, судалгааны хэлтсийн захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, Судалгаа, статистикийн газрын захирал

2016/09 | Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн

2016/09 | УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 1 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 3 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 3 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 3 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 4 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 6 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 23 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19