ХУВЬ ХҮНИЙ САНХҮҮ ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА


Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран өнөөдөр буюу 5 дугаар сарын 8-ний өдрөөс эхлэн МСҮТ-ийн багш, бүсийн арга зүйн төвийн арга зүйч нарт зориулсан хувь хүний санхүүгийн мэдлэг олгох хичээлийн "Сургагч багш" бэлтгэх 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад улсын хэмжээнд нийт 48 МСҮТ-ийн багш, бүсийн арга зүйч нар хамрагдаж байна.

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд ХНХЯ-наас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалтын агуулгад нэмэлтээр "Хувь хүний санхүүгийн мэдлэг", "Хувь хүний санхүү, бизнес, аж ахуй эрхлэлт" хичээлийг баталсан байна. Энэ дагуу МСҮТ-ийн багш нарыг чадавхжуулах, тус хичээлийг заах мэдлэг олгох зорилгоор сургалт зохион байгуулж байгаа юм.

Сургалтанд Улаанбаатар хот дахь мэргэжлийн сургалтын байгууллагуудын багш нар сургалтад хамрагдаж байгаа бөгөөд цаашид орон нутаг дахь багш нарыг ч мөн үе шаттайгаар чадавхжуулахаар төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 4 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 5 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 6 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 7 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 7 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 8 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 9 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 9 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр