​МОРИН ХУУРЫН ОЛОН УЛСЫН НААДАМ БОЛНО


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны "Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай" 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд "Дэлхийн морин хуурын холбоо" ТББ байгуулагдаж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод 2 жил тутамд болдог "Морин хуурын олон улсын наадам" юм.

Наадмын хүрээнд 2008, 2012, 2016 онд наадам-симпозиум, 2010, 2014 онд наадам-уралдааныг тус тус зохион байгуулсан. Дээрх арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын нийт 600 гаруй морин хуурч, суралцагсад болон багш нар, хамтлаг, чуулга, судлаач, урлаач нар оролцож байсан. Энэ удаагийн наадмаар морин хуур сонирхогчдын уралдаан, мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, гадаад улсын оролцогчдын тоглолтууд, уулзалт – хэлэлцүүлэг , үзэсгэлэн, үдшийн тоглолт зэрэг арга хэмжээнүүдийг 6-р сарын 30-аас 7-р сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Тус наадмын зорилго нь Монголын соёл, урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэхэд оршино.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 53 минутын өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 2 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 2 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 3 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 3 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 6 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 23 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 23 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19