​ХЯТАДЫН САНСРЫН НИСЭГЧИД ХҮНД НӨХЦӨЛД "АМЬД ҮЛДЭХ" БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ


Хятадын сансрын нисэгчид байгаль цаг уурын хүнд нөхцөлд амьд үлдэх 19 өдрийн онцгой бэлтгэлийг саяхан гүйцэтгэжээ.

Нийт 15 нисэгч Өвөр Монголын Бадайн Жаран гэдэг элсэн цөлд энэхүү сургуулилалтыг хийсэн байна. Нисэгчид хүнгүй элсэн цөлд газардсан тохиолдолд бүхээгнээсээ өөрсдөө гарах, байрлалаа мэдээлэх, 48 цагийн хугацаанд буюу аврагчдыг ирэх хүртэл тэсэж үлдэх бэлтгэлийг хийжээ.

"Энэ сургуулилалтаар салхи шуургатай, өндөр температуртай, усгүй орчинд хэрхэн тэсэж үлдэхийг нисэгчдэд зааж байна" гэж Хятадын хоёр дахь эмэгтэй сансрын нисэгч Ван Япинь хэвлэлд ярьсан байна.

Өмнө нь далайн усанд газардсан тохиолдолд хэрхэн амьд үлдэх сургуулилалтыг өнгөрсөн онд Шандон мужийн эрэгт зохион байгуулж байв.

2022 онд бүрэн ажиллагаанд орох сансрын станцад ажиллах нисэгчдийг Хятадын Сансрын Нисэгчдийн Төв бэлдэж байгаа нь энэ юм байна.

Эх сурвалж: Xinhua, CGTN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 1 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 3 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 3 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 4 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 4 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 6 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19