​ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ӨӨР ГАРАГТ НҮҮЛГЭЖ, ДЭЛХИЙГ ЗӨВХӨН АМЬДРАХ ГАРАГ БОЛГОНО ГЭВ


Амазоны босс Жэф Безос хүн төрөлхтөн бүх хүнд үйлдвэрүүдээ өөр гараг, сар руу нүүлгэж, дэлхийг зөвхөн амьдрах газар болгох ёстой гэж саяхан болсон сансар судлалын хурал дээр хэлжээ.

Түүний үзэж байгаагаар манай дэлхий нь зөвхөн хүн амьдрах, зарим хөнгөн үйлдвэрлэлийн салбарууд үлдэх газар болох ёстой гэнэ. Энэ төлөвлөгөөний хүрээнд Безосын Blue Origin компани NASA, Европын Сансрын Агентлагтай хамтран саран дээр колонийн бүс байгуулахаар ажиллаж байгаа ажээ.

Дэлхийд хамгийн ойр, усны нөөцтэй сарыг колоничлох нь эхний ээлжинд хамгийн хялбар байх гэнэ.

Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд багагүй цаг хугацаа орох тул Безосын компани ойрын үед сансарт хөөрөх зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах зорилготой ажиллаж байгаа гэжээ.

Илон Маскын SpaceX компани Ангарагийг колоничлоход үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа бол Blue Origin илүү ойрын зайн аялалд гол анхаарлаа хандуулж байгаа юм.

Эцсийн зорилго нь хүмүүс дэлхийгээ хүссэн үедээ орхиж явах чадвартай болох ёстой. Ингэвэл хүссэн нь өөр гарагт суурьшиж, нөгөө хэсэг нь дэлхий дээрээ зөвхөн амьдрахаар үлдэх юм. Харин хүнд үйлдвэрлэлийн салбарыг тэр чигт нь дэлхийгээс нүүлгэнэ гэж Безос зөгнөж байна.

"Манай дэлхий бол хүнд аж үйлдвэрт тийм ч тохиромжтой газар биш. Одоохондоо дэлхийгээс өөр сонголт алга. Харин тийм ч хол биш ирээдүйд, магадгүй 100 жилийн дотор, өнөөдөр дэлхий дээр хийж байгаа маш олон зүйлийг сансарт хийхэд илүү амар болно" гэж тэр хэлсэн байна. Ингэхдээ нарны эрчим хүчийг ашиглана гэж Безос тооцжээ. Нарны эрчим хүчний бүтээмж нь дэлхий дээр гаргаж авснаас сансарт гаргаж авах нь илүү үр өгөөжтэй гэж тэр үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 1 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 3 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 3 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 4 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 4 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 6 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19