Б.БАХЫТГҮЛ УТСАА САЛГААД СУРАГГҮЙ БОЛЖЭЭ


"УИХ-ын гишүүн Д.Мурат болон Б.Бахытгүл хоёр 60 саяар эвлэрлийн гэрээ байгуулж, оргон зайлсан хуулийнханд олдохгүй байна" гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн гарч эхэллээ.

Тухайлбал, Д.Мурат Б.Бахытгүл гэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэхийг санаархсан, өөрийнхөө нууц эрхтэнийхээ зургийг явуулсан, элдвээр доромжилсон гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа бөгөөд Б.Бахытгүл ч мөн "Би өөрөө хохирогч болсон" хэмээн хуулийн байгууллагад Д.Муратыг шалгуулах хүсэлтээ гаргасан байдаг юм.

Тэгвэл тэрбээр хохирогч биш, олон жил Д.Мураттай дотно харилцаатай эмэгтэй байсан гэдгийг зарим хүмүүс илчилсэн байдаг юм. Нэр хүндээ унагаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр муу муухай зүйлээр "од" болоод байсан тэд эвлэрч, харин энэ мэдээллийг анх олон нийтэд дэлгэсэн сэтгүүлчийг буруутгаж, шүүхэд өгсөн байгаа юм.

Тэгвэл Б.Бахытгүл өмгөөлөгч Г.Батбаяраас өмгөөллийн үйлчилгээ авч байгаа ор сураггүй алга болжээ. Энэ мэдээллийн талаар өмгөөлөгч нь "Муратаас хохиролд мөнгө авсан зүйл байгаа. Мөнгөний тоог шууд хэлэх боломжгүй, үйлчлүүлэгчийн нууц. Харин миний үйлчлүүлэгчийг хуулийн байгууллагаас 10-аад хоногийн өмнө дуудсан. Тодорхой шалтгааны улмаас ирж чадахгүй байгаа нь үнэн. Би одоо ч утас руу нь залгаад холбогдохгүй байна. Холбоо тасарсан нь үнэн. Холбогдсоны дараа ямар шалтгаанаар утсаа салгаснаа хэлэх байх. Тиймээс өөрийнхөө үйлчлүүлэгчийг оргосон гэж ярих нь зохимжгүй. Оргоогүй байх, харин холбогдож чадахгүй байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 49 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 17 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 19 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 19 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 19 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 19 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 22 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ Өчигдөр
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30