ХҮҮХДИЙН МӨНГӨНИЙ АСУУДЛААР ОУВС-Д ХАНДЖЭЭ


УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэр бүхий эмэгтэй гишүүдийн хамтаар Монгол Улсын ирээдүй болсон хүүхдэд багачуудад хүүхдийн мөнгийг алагчлалгүй хүртээх, хүссэн хүүхэд бүрт өгөх шийдэл гаргах асуудлаар ОУВС-д ханджээ. Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход ердөө 20 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо судалгаа байгаа тул ОУВС Засгийн Газар, Сангийн яамтай дахин хэлцэл хийж энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж байна гэж үзэн дараах хүсэлтийг тавьсан байна.

ОУВС-гийн Гүйцэтгэх захирал Кристин Лагардад илгээсэн албан бичигт "Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн өсөлт нэмэгдэж төсвийн тэнцэл сайжирч байна. Эдийн засагт олон нааштай өөрчлөлтүүд гарч валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, 2017 оны гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдлээ. УИХ, Засгийн Газраас төсвийн сахилга батыг сайжруулах замаар төсвийн алдагдлыг бууруулах, түүнчлэн эдийн засгаа төрөлжүүлж олон тулгуурт болгохыг зорьж, ОУВС-тай идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ.

Хөтөлбөр амжилттай хэрэгжиж буй учраас ОУВС хүн амын өсөлтийг дэмжих төрийн бодлогын нэгээхэн гол үндэс болсон "Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох" асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд Засгийн Газартай байгуулсан хэлэлцээрээ эргэн харна уу. Хүүхдийн мөнгө олгогдож эхэлсэн цагаасаа халамж биш харин хүүхэд бүрийг дэмжин урамшуулсан, тэдний одоо ба ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг байсаар ирсэн. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход эдийн засагт ямарваа нэг эрсдэл гарна гэж үзэхгүй байгаа бөгөөд оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелэхээр байна. Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС зөвшөөрвөл хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох боломжтой гэж мэдэгдсэн.

Ийм шийдвэр гаргах нь "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" хэмээсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаатай бүрэн нийцнэ. Тиймээс ОУВС-гийн ажлын хэсэг ирэх долдугаар сард Монгол Улсад ирж хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах хугацаандаа энэ талаар нааштай шийдвэр гаргахыг хүсье" гэж онцлон дурдсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 49 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 17 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 19 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 19 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 19 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 19 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 22 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ Өчигдөр
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30