Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ


Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдарч байсан найман настай Д.Сэржмядаг охин 2017 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон билээ. Охиныг ЦЕГ-ын Мөрдөн шалгах газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг таван сарын турш хайсны эцэст уг хэрэгт холбоотой байж болзошгүй хоёр сэжигтнийг илрүүлэн баривчилсан байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас сэжигтнүүдийг хэзээ илрүүлж баривчилсан талаар тодруулахад "Энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй" хэмээн хариулт өгөхөөс эрс татгалзсан юм.

Баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр охины амь насыг хөнөөсөн байж болзошгүй гэх таамаг байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан хоёр сэжигтнийг баривчилсан нь үнэн гэсэн юм. Харин тэдгээр хүмүүс нь хамаатны хүмүүс байсан эсэх нь тодорхойгүй байна.

Д.Сэржмядаг охин хамгийн сүүлд алга болдог өдрийнхөө 12.30 цагийн үед ээжийнхээ утас руу дөрвөн удаа залгасан боловч ээжийнх нь утасны цэнэг нь дуусч байсан учраас авч чадаагүй аж. Хэсэг хугацааны дараа ээж нь охин руугаа залгахад охины утас холбогдохгүй болсон байжээ. Охиныг алга болсныг ар гэр нь мэдсэн даруйдаа орон нутгийнхаа цагдаад өргөдөл гаргаж, тухайн өдрийн 18.00 цагаас хойш 200 гаруй хүн, цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлсэн самналт хийсэн боловч олоогүй юм. Охин Замын-Үүд сумын хоёрдугаар бөгөөд сургуулийн 3а ангид суралцдаг байсан тухайн өдөр сургууль дээрээ огт очоогүй байдаг юм. Охиныг хамгийн сүүлд гэрээсээ гараад сургууль руугаа явж байхыг хөрш айлынх нь хүүхэд харсан байдаг аж.

Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэхүү ноцтой хэргийг илрүүлэхийн тулд цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч өдөр зогсохгүй ажиллаж байгаа бөгөөд охиныг олдох хүртэл эрэн хайх ажиллагааг зогсоохгүй гэв.

Эх сурвалж: Dardas.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 44 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 17 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 18 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 19 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 19 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 19 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 21 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ Өчигдөр
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30