О.ГҮНДЭГМАА АЛТАН МЕДАЛИА ХУРААЛГАЖЭЭ


Дэлхийн цэргийн спортын холбооны буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 29-өөс зургадугаар сарын 6- ны хооронд Швейцарь улсын Тун хотод боллоо. 50 дахь удаагийн тус тэмцээнд 48 орны мэргэн буучид цэц мэргэнээ сорьсон юм. Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа аваргын алтан медаль хүртсэн . Гэвч түүний медалийг зохион байгуулагчид нь хураажээ . Учир нь, түүнийг хүзүүндээ лент нааж байгаад тэмцээнд оролцсон нь дүрэм зөрчсөн гэж үзсэн байна. Лентний шалгалтыг тэмцээн дууссаны дараа хийдэг бөгөөд энэхүү дүрмийг 10 жилийн өмнөөс мөрдөж эхэлжээ. Тиймээс зохион байгуулагчид дүрмээ барьсан хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Армийн ДАШТ-д тамирчид, Батлан хамгаалах яамаараа дамжуулан оролцдог. Швейцарьт болсон армийн ДАШТ-д манай эмэгтэй баг спорт гар бууны дасгалд хүрэл медаль хүртсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд О.Гүндэгмаа, Т.Баярмаа, Г.Хэрлэнцэцэг нар багтсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 44 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 17 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 18 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 19 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 19 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 19 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 21 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ Өчигдөр
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30