Гватемалын Фуэго галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 99-д хүрсэн байна. Энэ талаар өнгөрсөн лхагва гаригт "Reuters" агентлаг тус улсын эрх баригчдын мэдээллээс иш татан мэдээлснийг ТАСС уламжлав.
Өмнө нь 190 гаруй хүн сураггүй алга болсон талаар мэдээлжээ. Фуэрго галт уулын дэлбэрэлтэд 1.7 сая гаруй хүн өртсөн байна. Олон хүний амь эрсэдсэнтэй холбогдуулан Гватемалд гурван өдрийн гашуудал зарлажээ.
Фуэго нь тухайн нутагтаа хамгийн идэвхтэй галт уул бөгөөд Гватемалын нийслэлээс баруун тийш 40 км зайд байрладаг. Тэртээ 1974 оноос хойш эдүгээ хамгийн хүчтэй оргилж, их хэмжээний гамшиг сүйрэл дагуулаад байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна