ХАВРЫН ТАРИАЛАЛТ 80 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА


Тариалалтын штабаас зургадугаар сарын 5-ны байдлаар улсын хэмжээнд хаврын тариалалт 80 хувьтай явагдаж байна хэмээн мэдээлжээ. Тодруулбал, 322.6 мянган га-д үр тариа / 78.9 хувь/, 10.8 мянган га-д төмс / 69.9 хувь/, 5.5 мянган га-д хүнсний ногоо /65.4 хувь/, 40.0 мянган га-д тосны ургамал /95.6 хувь/ буюу нийт 399.8 мянган га-д тариалалт хийсэн байна.

2018 онд улсын хэмжээнд

-408.9 мянган га-д үр тариа (үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай),

-15.5 мянган га-д төмс,

-8.5 мянган га-д хүнсний ногоо,

-32.0 мянган га-д тэжээлийн таримал,

-41.9 мянган га-д тосны ургамал,

-6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийнэ.

Засгийн газрын шийдвэрийн дагуу импортын нэг тонн элит үрийг 660 мянган төгрөг, нэгдүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус худалдаалахаар тогтжээ. Түүнчлэн тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 560 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 27.8 мянган тонн буудайн үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувь, бусдад нь 30 хувийн урьдчилгаатай олгож байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 49 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 17 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 19 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 19 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 19 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 19 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 22 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ Өчигдөр
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30