ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУДЛАА ДҮГНЭЛТ ГАРГАСАН 9 ЭМЧИЙГ ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ


Шүүх эмнэлгийн есөн эмчийн дүгнэлт буруу гарсан талаар өнөөдөр өмгөөлөгч А.Эрдэнэбилэг тэргүүтэй иргэд мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч А.Эрдэнэбилэг "2018 оны тавдугаар сарын 26-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Мөнхтуяа гэж шүүгч автын жижиг хэрэг дээр шийтгэх тогтоол гаргаад шүүгдэгч хүн буюу миний үйлчлүүлэгч 1.3 жилийн ял авсан.

Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 19-нд Бөхийн өргөөний хавьд осол гарч, нэг хүн гэмтсэн. Тэр хүн Гэмтлийн эмнэлэг дээр очоод зургаа хоног эмчлүүлээд зүгээр болоод эмнэлгээс гарсан байдаг. Тухайн үед аваар хийсэн хүний ээж нь тэр хүнийг дагуулж Шүүх шинжилгээний үндэсний төв орсон байдаг. Гэтэл Ундармаа гэж хүн томилогдсон шинжээчийн өмнөөс үзэж байна гэж хэлээд гурван минутын дотор үзлэг хийсэн байдаг.

Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлт нь тархины дунд зэргийн няцрал, нүүрний ясны хугаралтай гэж гэж гарсан. Тиймээс бид буруу дүгнэлт гаргасан гэж гомдол гаргаад Ундармаагийн дараа гурван шинжээч эмч ажиллуулж хянуулсан байдаг. Тэд ч мөн адил Ундармаагийн дүгнэлтийг туйлын зөв хийгджээ гэж дүгнэсэн. Дахин гомдол гаргахад таван эмч оролцсон баг дахин шалгасан ч мөн л дээрх дүгнэлтийг баталсан. Өөрөөр хэлбэл есөн эмч нэг дүгнэлт гаргасан гэсэн үг юм.

Ундармаа гэдэг хүн өвчний түүхэнд огт байхгүй гэмтлүүдийг санаанаасаа зохиогоод, хүний даалгавраар гэдэг юм уу хүнээс мөнгө аваад зохиогоод худлаа дүгнэлт гаргасан. Яаж батлах вэ гэхээр аливаа нэг осол хэрэг дээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчийг нь томилж өгдөг юм байна. Гэтэл шинжээч нар нь тэр ч миний хамаатан, таньдаг хүн гээд орж ирсэн хэргүүдийг дураараа сольж холиод явчихдаг юм байна. Би энэ есөн шинжээч эмчийг энэ долоо хоногтоо багтаагаад цагдаад өгнө. Захиалгаар худлаа дүгнэлт гаргадаг эмч нар өнөөдөр шүүх эмнэлгээр дүүрчихсэн байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 47 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 17 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 18 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 19 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 19 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 19 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 21 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ Өчигдөр
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30