ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ КОМПАНИ ЭНЭ САРД ТОДОРНО


Төв цэвэрлэх байгууламжийг үнэргүйжүүлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Ажлын үр дүнтэй өчигдөр холбогдох албаныхан танилцсан аж. Тус байгууламжийг шинэчлэн барих ажлыг Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хариуцаж байгаа юм. Хятадын Экзим банкнаас 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон бөгөөд бүтээн байгуулалтын ажил удахгүй эхлэх аж. Түүнчлэн мэргэжлийн хяналтын газраас Төв цэвэрлэх байгууламжийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг өлөн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтын дараа гурван сарын хугацаанд багтаан үнэргүйжүүлэх, техник технологио сайжруулах шаардлага хүргүүлсэн байна. Өлөн боловсруулах хоёр үйлдвэрийн үйл ажиллагааг наймдугаар сар хүртэл хаах шийдвэр гаргасан аж. Учир нь төв цэвэрлэх байгууламжийн үнэр харьцангуй багассан ч өлөн боловсруулах үйлдвэрийн үнэр арилахгүй байгаа юм. Мэргэжлийн байгууллагын зүгээс төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг багассан гэж мэдээлжээ. Харин лагийг халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд зориулж 2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж байршуулан ашиглаж байна. Мөн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байгаа ажээ. Эдгээр нь энэ оны долдугаар сард ашиглалтад орсноор Туулд голд нийлүүлэгдэх усны чанар сайжрах юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 19 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 20 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 20 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 21 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 21 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 23 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30