ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД


09:00 цагт: ДЭЛХИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН ӨДӨР-ийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас "Итгэмжлэл-Илүү аюулгүй орчинг бүрдүүлье" сэдэвт семинарыг Улаанбаатар зочид буудалд зохион байгуулна.


09:00 цагт: "Шударга ёсыг эрхэмлэх нь" хэлэлцүүлэг Удирдлагын академийн 205 тоотод болно. Германы элчин сайд оролцож, илтгэл тавина.

09:30 цагт: "Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам" хамтрагч талуудын уулзалтыг Блю скайд зохион байгуулна.

10:00 цагт: "Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт" Монгол Улсад анх удаа зургадугаар сарын 11-15-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм. Холбоо барих утас: 9902-0804, 8001-9000

11:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн "Гэгээлэн төв" ТББ-ын гишүүн 3 өрхийн хашаанд амины орон сууц, хөрс бохирдуулдаггүй сайжруулсан эко жорлонгийн хамт, мөн газрын эзэмшилгүй 6 өрхөд гэрийг нь дулаалж, эко жорлон барьж өгөхөөр боллоо. Энэхүү ажлын нээлт, батламж гардуулах үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн, 16-р хорооны байранд болно.

11:00 цагт: МУСГЗ, Ж. Цэвээний нэрэмжит шагналт сэтгүүлч Ү.Хүрэлбаатар багшийн "Монголын шилдэг нийтлэл" цувралын 73 дахь боть буюу "Ерөнхий эрхлэгчийн зурвас" номын нээлт "Аз хур" номын их дэлгүүрт болно.



11:00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Соёлын өвийн үндэсний төвөөс Шороон Бумбагарын орчмийн археологийн хайгуул, бүртгэл, судалгааны дүнгээс танилцуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 20 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 22 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 22 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 22 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 22 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30