2020/06/02
USD 2,773

Н.ЭРХЭМБАЯР ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ


Сонсголын бэрхшээлтэй иргэд буюу дифийн бөхийн төрлүүдийн ДАШТ энэ сарын 12-18-нд ОХУ-ын Владимир хотын "Ice Palace Polaris" спортын ордонд болж өндөрлөлөө. Сүүлийн өдөр буюу өчигдөр чөлөөт бөхийн залуучуудын 61 кг-ын жинд "Самсун-2017" дифлимпийн наадмын мөнгөн медальт, 2016 оны өсвөр үеийн дэлхийн аварга, Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээний тамирчин Намдагдоржийн Эрхэмбаяр дөрвөн барилдаан хийж бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж алтан медаль хүртжээ.

Өмнөх өдөр нь насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан тэрбээр хэсгийн барилдаанд Болгарын Дилиан Димитров, Туркийн Махирсан Юурт, хагас шигшээд Казахстаны Йершат Жанабил, алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Магомед Магомедов нарыг тус бүр оноогоор цэвэр ялсан юм


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна